https://sipindo.id/assets/products/Starlight/ https://kebidanan.poltekkesbandung.ac.id/css/ https://simita-is.unikom.ac.id/js/gachor/ slot https://sipindo.id/assets/products/mania/ https://siapol.dishub.jatimprov.go.id/admin/css/ https://smkmiphaparakan.sch.id/daftar/m4xwin/ https://kebidanan.poltekkesbandung.ac.id/css/
Голуудын мөсний зузаан 17 - 36 см нимгэн байна | Гамшиг судлалын үндэсний хүрээлэн

Голуудын мөсний зузаан 17 - 36 см нимгэн байна

Голуудын мөсний зузаан 17 - 36 см нимгэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар