Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2023 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллага 2023 оны сургуулийн жилдээ “Бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” гэсэн зорилго тавиад байна.


Энэ хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах, команд штабын сургалт бэлтгэлийг зохион байгуулах, ажиллагааны удирдлагын бэлэн байдлыг хангуулах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чанар стандартыг эрхэмлэн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо олон улсын ISO стандартыг хэрэгжүүлэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэх юм.


Сургалт бэлтгэл хоёр үе шаттайгаар  “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2023 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, алба хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.