Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглаж хамтын ажиллагааг дээшлүүлэх” сэдэвт өдөрлөг 2022 оны 10 дугаар сарын 31, 11дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өдөрлөгт 23 байгууллагын 60
гаруй төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын эрдэмтэн,
судлаачид оролцож мэдлэг, мэдээллээ хуваалцаж туршлага солилцон, санал бодлоо
нэгтгэлээ.
Энэхүү өдөрлөг нь гамшгийн эрсдэлийг бууруулах
үйл ажиллагаанд инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр төрийн
болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагууд, их
дээд сургуулиуд туршлага, мэдээлэл солилцож, харилцан хамтын ажиллагааг
дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.
Өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр оролцогчид шинжлэх ухааны байгууллага их дээд
сургуулиуд дээр хийгдэж буй судалгаа туршилтын ажлууд, судалгааны лабораторийн
техникийн хүчин чадал, нөөц бололцоог ашиглах боломжийг судлах зорилгоор хүрээлэнгүүдийн
үйл ажиллагаатай танилцлаа.
Тухайлбал, Гамшиг судлалын
үндэсний хүрээлэн, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Мал эмнэлгийн
хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Одон орон геофизикийн
хүрээлэн, Биологийн хүрээлэн, Технологийн инкубатор зэрэг хүрээлэнгүүдэд зочилж
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ШУ байгууллагуудын оролцоо боломж, судалгаа,
лаборатори, техник хангамжтай танилцаж
өргөн хүрээний мэдээлэл авсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд хуралд оролцогчид Гамшгийн
эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд Шинжлэх ухаан, технологи,
инновацын дэд зөвлөлийг байгуулах талаар санал
боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр санал нэгдлээ.