Судалгааны баг хээрийн судалгаагаар Дорнод аймагт ажиллаа

Тус хүрээлэнгээс 2022 онд
хэрэгжүүлж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хээрийн судалгаа,
бүлгийн болон фокус ярилцлага хийх зорилгоор Хэрлэн сумын засаг даргын тамгын
газар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, мөн аймгийн Шинэ хөгжил цогцолбор
сургууль, Адуунчулуун ХК-д ажиллаа.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн алба хаагчдад Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, гамшгийн эрсдэл, гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, химийн ослын үеийн удирдлага зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа сэдвээр хичээл заан, химийн багаж ашиглалтын талаар арга зүйн зөвлөгөө өгөв.