Сургалт зохион байгууллаа

Сургалт зохион байгууллаа

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриаг дэвшүүлэн, тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Тус өдрийг тохиолдуулан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа (PhD)  П.Чимэдцэрэн Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангид "Гамшгаас хамгаалах менежмент" сэдвээр сургалт зохион байгууллаа.