Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийг ашиглах аргазүйн талаар харилцан туршлага судалж байна

Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийг ашиглах аргазүйн талаар харилцан туршлага судалж байна

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг-Нийгмийн комисстой хамтран “Гамшгийн эрсдэлийн удирдлагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах” нь сэдэвт сургалтыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Оролцогчид уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэлийн удирдлага хоорондын уялдаа холбоо, гамшгийн аль ч түвшинд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрсдэлийн мэдээллийг  хэрхэн ашиглах талаар хэлэлцүүллээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,  Харилцаа, холбооны зохицуулах хороо, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, ЦУОШГ, МУИС, Гео орон зайн холбоо, үүрэн холбооны компаниуд болон олон улсын байгууллагын төлөөлүүд оролцлоо.