“Гамшгаас хамгаалах бэлэн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Гамшиг судлал, гамшгийн эрсдэлийг бууруулах, нийтийг хамарсан гамшиг, түүнээс үүдэлтэй гамшгийн үе дэх бэлэн байдал, чадавх, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, үнэлгээ, таамаглалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, уг салбарт ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцох юм.
Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа гамшгаас хамгаалах бэлэн байдлын нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг, гамшгийг даван туулах чадавхын өнөөгийн байдлыг тодорхойлох, түүнд тулгамдсан асуудлыг дэвшүүлэн гаргах, сайжруулах арга замын шийдлийг хэлэлцэнэ.
ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН