Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Архангай нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төйв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул малчид, тариаланчид, ард иргэд та бүхэнд  анхааруулж байна.

Архангай аймгийн цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж замд гарахыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс анхааруулан сэрэмжлүүлж байна.