"Гамшиг судлал, инновац" онол, аргазүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журам батлагдав

"Гамшиг судлал, инновац" онол, аргазүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журам батлагдав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/251 дүгээр тушаалаар "Гамшиг судлал, инновац" онол, аргазүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журам батлагдлаа.

Энэнхүү журам нь гамшгаас хамгаалах салбарт онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх, судлагаа, эрдэм шинжилгээний ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, түүний үр дүн, ололтыг хэрэглээнд нэвтрүүлж инновац болгох аливаа шинжлэх ухаанч, бүтээлч санал, санаачилгыг хөхүүлэн дэмжих, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролыг дээшлүүлэхэд оршино. 

“Гамшиг судлал, инновац” онол, аргазүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журам