МОНГОЛ ОРНЫ 2022 ОНЫ ЗУНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МОНГОЛ ОРНЫ 2022 ОНЫ ЗУНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

МОНГОЛ ОРНЫ 2022 ОНЫ ЗУНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Олон улсын байгууллагын хийсэн тооцоолол: Азийн 2022 оны хаврын төлөв байдлын урьдчилсан мэдээг авч үзэхэд дулаан, салхитай байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын 3 дугаар сарын тайланд “Дэлхий дахинаа 2022 оны 2 дугаар улиралд цаг агаарын тогтворгүй байдалтай байж, улс орнууд халуун, ой хээрийн түймэр, цочир хүйтрэл, үер, ган зэрэг байгалийн аюулт үзэгдэлд ихээхэн өртөхөөр төлөвтэй байгаа бөгөөд температурын хувьд авч үзэхэд  1991-2021 оны 1 дүгээр улирлын дундаж температураас 0.2-0.6 хэм дулаан байсан. Ялангуяа Ойрхи дорнод, Сибирийн зүүн хэсэг, Монгол, Хятадын хойд хэсгээр энэхүү дулаарал нь илүү ажиглагдсан. Энэхүү тогтворгүй байдал нь цаашид үргэлжлэх хандлагатай байна” гэжээ. (Зураг1,2) 

  


Зураг-1,2: 2022 оны 3-5 дугаар саруудын агаарын температур, хур тунадасны төлөв

Уур амьсгалын тойм:

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд жилд ажиглагдах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал, түүний эрчим нэмэгдэж байгаа нь илэрхий  билээ. Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

 Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна,  хур тунадас Дорнодын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

 Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим,  хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

 


6 дугаар сарын агаарын температур, хур тунадас уур амьсгалын дундаж (⁰С)

-       6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог.

 6 дугаар сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангайн баруун, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Баянхонгор, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Дорнодын баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.

VI сард Баян–Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр +6...+10°C, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байна. [1]

Хур тунадасны хувьд VI сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.

 7-9 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Уур амьсгалын тойм: Сарын дундаж агаарын температур VII сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8...14°С,Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг. VIII дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг бол харин бол IX сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4...+8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С, бусад нутгаар +8...+12°С дулаан байдаг. Хур тунадасны хувьд VII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог. Харин бол IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна.

 

7 дугаар сарын агаарын температур, хур тунадас уур амьсгалын дундаж (⁰С)

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна. 7 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 


8 дугаар сарын агаарын температур, хур тунадас уур амьсгалын

Наймдугаар сард. 8 дугаар сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог. 8 дугаар сарын нийлбэр хур тунадас Алтай, Хангайн уулархаг нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.



9 дүгээр сарын агаарын температур, хур тунадас уур амьсгалын дундаж (⁰С)

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр +4...+8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр +12... +18°С, бусад нутгаар +8...+12°С дулаан байдаг. 9 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсгээр 25–40 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна.9 дүгээр сарын нийлбэр хур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

ДҮГНЭЛТ:

Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас харахад манай оронд олон жилийн дунджаас дулаан, дунджаас бага орчим чийгшилтэй байхаар харагдаж байна. 6 cарын дундаж агаарын температур Баян–Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр +6...+10°C, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байна. 6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Азийн цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, Монголын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн тооцоолыг нэгтгэн үзэхэд 2 дугаар улиралд 1.0-1.5 градус дулаахан, дунджийн орчим хур тунадастай байхаар байна.

          ЗӨВЛӨМЖ:

Зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орох нөхцөл бүрдэж болзошгүй байна. Иймээс аялал зугаалга, агаар салхинд гарахдаа хугацааны нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авч, хэт халалт, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

6 дугаар сард  баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгааг анхааруулсан тул голын ай сав, уулархаг нутгаар гэнэтийн аадар бороо орох нь их хэмжээний хохирол учруулдаг учир холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд:

Үерийн аюулаас сэргийлэх инженерийн (далан суваг байгуулах, бэхжүүлэх; ус зайлуулах суваг, шуудуу татах гэх мэт) шийдэл бүхий дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

-       Үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн тоо, гэр хороолол ихтэй Баянзүрх Сонгинохайрхан дүүргийн дийлэнх нутаг нь үерийн эрсдэлийн дундаас дээш түвшний эрсдэлтэй байгаа ба эдгээр байршилд 130 гаруй мянган оршин суугч амьдарч байгаад дүгнэлт хийж, нүүлгэн шилжүүлэх боломжгүй бол үерийн хамгаалалтын инженерийн системийг судлан, онцлогт нь тохируулан байгуулах;

-       Үерийн эх үүсвэрийг гадны орнуудад ус зайлуулах болон хадгалах гэсэн хэлбэрээр зохицуулалт хийж байгааг судлан үзэж, манай орны томоохон хотуудын нөхцөл байдалд тохируулан усан санг байгуулж, үерийн эрсдэлийг бууруулах боломжийг судлан шийдвэрлэх;

-       Гамшиг судлалын хүрээлэнгийн 2020 онд хийсэн “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд одоо ашиглаж байгаа үерийн далан, суваг нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, барилгажилтын нягтшил ихсэж, мөн эвдрэл, бусад байдлаар өнгөрүүлэх боломж буурснаар үерийн усыг зайлуулах нөхцөлийг ихээхэн хүндрүүлж байна. Иймд тодорхой хугацаанд үерийн хамгаалалтын ус зайлуулах инженерийн байгууламжийн эвдрэл гэмтэл, өнгөрүүлэх нөхцөлд хяналт шалгалтыг тогтоосон хугацаанд хийдэг байх, мөн сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, ус зайлуулах байгууламжийг нэмж байгуулах;

-   Улаанбаатар хотын голын ай савын дагуу нарийвчилсан судалгааг хийж,  усны хагалбар хуваалтыг тодорхойлох, нэн шаардлагатай усны урсацын чиглэлүүдийн дагуу төлөвлөгөө гаргах;

-   Хүн амын хот, төв суурин газар хүн амын өсөлт, суурьших газрын хүрэлцээтэй уялдаж иргэдийг үерийн аюултай бүс нутаг, голын гольдрил, сайрын ам, намагт гэр, хашаагаа барьж суурьших явдлыг эрхзүйн зохицуулалтаар хязгаарлан зогсоох;

-   Үерийн эрсдэлийн үнэлгээг орон нутгийн хэмжээнд хийж,

-   Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг  дээшлүүлж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд орон нутгийн удирдлага, иргэд  хамтран санаачлагатай ажиллах, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.

-   Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх эрт зарлан мэдээллийн системийг байгуулах, аюулд өртөхөөр байгаа хүн ам, мал амьтан, эд хөрөнгийг тодорхойлох,  үерийн эрсдэлээс зайлсхийх, эрсдэлийг багасгах, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад бэлтгэх үүднээс үерийн эрсдэлийн үнэлгээ хийж,  эрсдэлийг зураглах, үр дүнг эрх бүхий байгууллага, хүн амд ойлгомжтой арга хэлбэрээр түгээх хэрэгтэй.

 

 ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН


[1]Цаг уур, орчны шинжилгээний газар, цаг агаарын урьдчилсан мэдээ сар, улирлын тойм 2022 он