"Архигүй аамьдралын төлөө" аян

"Архигүй аамьдралын төлөө" аян

Архины хэрэглээний тухай

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна хэмээн мэдээлжээ. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй хүйсийн хүмүүс байна. Хүн архийг хэрэглэхдээ ямар нэгэн сэдэл шалтгаантай хэргэлдэг ба тэдгээр шалтгаан нь ямар байхаас хамааран хэрэглээний давтамж нэмэгддэг. Энэ нь өөрт учирсан тааламжгүй асуудлаа түр хугацаанд мартах, өөрийгөө тайвшруулах, сэтгэл санааны байдлаа засах, биеийн өвчин шаналлаа мартаж зовууриа багасгах эсвэл өөрт учирсан сайхан зүйлсийг илүү ихээр мэдэрч баярлаж цэнгэх гэх мэт олон янзын зорилгоор хэрэглэдэг байна. Архийг хэрэглэх байдлаар нь дараах төрлүүдэд хувааж авч үздэг. Үүнд:

1.    Архи огт хэрэглэдэггүй

2.    Архийг амсах төдий хэрэглэдэг буюу туршигчид. Онцгой шаардлагаар 1-3 сард 1-2 удаа 50-150 миллитрээс хэтрүүлэлгүй хэрэглэгчид хамаарна.

3.    Архи хэрэглэдэг буюу сард 1-4 удаа согттолоо хэрэглэгчид

4.    Архийг хэтрүүлэн хэрэглэгчид буюу нэг удаагийн уултаар эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 4 буюу түүнээс стандарт уултаар согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс

5.    Архины хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй


Стандарт уулт хэмээх ухагдахуун нь хүний бие организмыг хордуулахгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээний архи согтууруулах ундааны хэрэглээг хэлнэ. Өөрөөр хэлбэл уултын хэмжээ нь 1 удаад буюу 24 цаг дотор ууж хэрэглэхэд аюулгүй хэмжээ болох 10 мл этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны төрөл зүйл хамаарна. Согтууруулах ундааны төрөл зүйл, хэмжээнээс хамааран түүнд агуулагдах этилийн спиртийн хэмжээ өөр өөр байдаг бөгөөд 285 мл шар айраг, 100-120 мл дарс, 60 мл хатуу дарс, 30 мл цагаан архи тус бүрд 10 мл цэвэр спирт агуулагддаг байна.