ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2022 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 40 гаруй хүн хамрагдаж гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн
түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг байгалийн болон хүний үйл ажиллагаатай
холбоотой гамшгийн төрөл тус бүрээр Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй,
хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал, шинжээчийн ёс зүйд суралцлаа.
Сургалтыг онол, семинар, дадлага хослуулан Онцгой хувцас хэрэгсэлийн туршилт үйдвэрлэлийн төв 121 дүгээр анги, “Мөнхийн баян гал” ХХК-ний цементийн үйлдвэрт дадлага хийж тайлан хамгааллаа.
Төгсөлтийн шалгалтыг хамгаалсан суралцагчдад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болж “Сертификат” гардан авлаа.