Дархлаажуулатын 4-р тунд хамрагдах боломжтой боллоо.
18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамруулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/01 дугаар тушаал гарч, уг тушаалд Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг 2022.01.07-ны өдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой хэмээн Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас мэдэллээ.