“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл (цөлжилт, ган, зуд, үер, г.м.), түүнийг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр доктор (Ph.D) Б.Эрдэнэцэцэг илтгэл тавьлаа.
“Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг
бууруулах санаачлага” сэдэвт хэлэлцүүлгийн зочин эрдэмтэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн
цаг уурын судалгааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Эрдэнэцэцэгийн
хэлэлцүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл (цөлжилт, ган, зуд,
үер, г.м.), түүнийг бууруулахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд 2100 он хүртэл байгалийн гамшгийн
давтамжийн өсөлтийг тооцоолжээ.