Өнөөдөр /2024.04.18/ ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Эрдмийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө
Хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын захиалгат “Улаанбаатар хотын авто зам гудамж талбайгаар гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зорчих боломжийг судлах”, “Улаанбаатар хотын гал түймэр унтраах аврах ангиудын хүрэлцээ, хэрэгцээ шаардлага ” сэдэвт судалгааны ажлын эцсийн тайланг хэлэлцэж 2024-2025 онд хийгдэх судалгааны ажил, ном гарын авлагын бүтцийг батлуулах зэрэг ажлуудыг эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталлаа.