Боснид сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй үерийн улмаас амиа алдагсдын тоо 16-д хүрсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Эдгээр амь насаа алдагсдын ихэнх нь Ябланика дүүрэгт байсан гэж кантоны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Людевит Марич Ройтерс агентлагт мэдээлэв. “Алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.Боснийн Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр 20-40 орчим хүн үерт автсан нурангид дарагдаж сураггүй алга болсон гэж N1 телевиз мэдээлэв. Боснийн үндэстэн хоорондын ерөнхийлөгчийн зөвлөл буюу Босни, Серб, Хорватын гурван тал Ябланика мужид цэргийн тусламж үзүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд инженерийн анги, аврах анги, нисдэг тэрэг ашиглан сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс 17 хүнийг аврахаар ажиллаж байна.

 Эх сурвалж:https://www.reuters.com/world/europe/least-