11 сарын 26-ны 08:36 цагийн мэдээ /Албан бус орчуулга/
АНУ-ын төв болон зүүн хэсгийн олон бүс нутагт энэ улирлын хамгийн хүйтэн нөхцөл байдал ирэх амралтын өдрүүдэд тохиолдох төлөвтэй байна.
АНУ-ын зүүн хагаст лхагва гарагийн шөнө дунд шуурга шуурч баруун болон өмнөд хэсгийн зарим хэсгийг дайран өнгөрч, талархлын баярын өдөр
зүүн нутгаар шуурна гэж мэдээлэлсэн байна. Мөн шуурганы замаас үл хамааран Канадын хүйтэн агаар АНУ-ын асар том хэсгийг хамарч байна.
11 сарын 26-ны 23:21 цагийн мэдээ
Мягмар гаригийн 22:47 цагт Японы Ишикава мужийн Каназава хотоос баруун хойд зүгт 51 км-ийн зайд далайн бүсэд 6.4 магнитудын хүчтэй газар
хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байгааг шинжилжээ. Японы цаг уурын (JMA) агентлагаас улс орны хэмжээнд ямар
нэгэн нөлөөлөл байхгүй гэж мэдэгдсэн байна. Одоогоор хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.
11 сарын 27-ны 10:11 цагийн мэдээ
Өнгөрсөн шөнөөс эхлэн төвийн бүс, тэр дундаа Сөүл хотод 20 см ба түүнээс дээш зузаантай их хэмжээний цас оржээ. Төрийн захиргаа, аюулгүй
байдлын яам гамшгаас хамгаалах төв штабын эхний ээлжийг ажиллуулж, их хэмжээний цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өглөөний 9 цагийн байдлаар орсон цасны хэмжээ Пёнчан, Канвондогийн Дэхва-мён хотод 22.8 см, Янпён, Кёнгидогийн Ёнмүнсан ууланд 21.3 см,
Сөүлийн Ганбүк-гуд 19.5 см, Жинань-Жинан 15.8 см цас орсон байна. Маргааш гэхэд Гангвон уулархаг нутгаар 30 см, Хойд Чунчон мужийн Кёнги,
Ганвон нутгийн зүүн хэсэг, Жооллабукийн зүүн хэсгээр 15-20 см зузаан цас орно гэж Солонгосын цаг уурын албнаас мэдээллсэн байна.