11 сарын 20-ны 13:02 цагийн мэдээ Албан бус орчуулга
Энэтхэг Улсын Дели хотод өвөл саарал өнгийн, өтгөн, утаан хөшгийн хамтаар иржээ. Энд хэдэн минутын хугацаанд гадаа байвал утаа тортог амтагдах бөгөөд, утаан дунд гүйх, хурдан алхах үед дотор муухайрч, амьсгал давчдах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан сургуулиудыг түр хугацаанд хааж, иргэдийг гэртээ байхыг зөвлөж байгаа боловч амьжиргааны түвшин доогуур иргэд гадаа ажиллахаас өөр аргагүй байна. Холбогдох агентлагуудын мэдээлснээр Дели хотын агаарын чанарын индекс даваа, мягмар гарагт 1200-1500 хооронд байсан ба хэвийн хэмжээ нь 100-аас бага байх ёстой юм. эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c629jzn7443o