АНУ -ын баруун эрэгт хэт халуун болох төлөвтэй байгаа ба засгийн газраас бэлтгэл бэлэн байдал, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг авч байна. Цөлийн хотуудад агаарын температур 120 Фаренгейт (49 Цельс) хүрч, Финикс 100 хэмээс дээш 100 хоног үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурчид мэдээлэв. АНУ-ын баруун өмнөд хэсэгт мягмар гарагаас эхлэн олон хоног хэт халах төлөвтэй байгаа бөгөөд орон гэргүй хүмүүс, өндөр настан, хүүхдүүд, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс халуунд өвчлөх эрсдэл өндөр байна гэж АНУ-ын Үндэсний цаг уурын алба мэдэгдэв.
Мэдээллийн эх сурвалж: https://www.reuters.com/business/environment/