Төвийн үйл ажиллагааны чиглэл:
Төв нь гал, хими, цацраг, газрын тосны бүтээгдэхүүний лабораториудтай ба дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Галын лаборатори нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн барилгын материалыг шинжлэн лабораторийн дүгнэлт гаргах, туршилт судалгаа явуулах, тоног төхөөрөмжид галын аюулгүй байдлын туршилт хийж сорилтын дүн гаргах. Шүүх, прокурорын захирамж, мөрдөгчийн тогтоолоор хэргийн газраас ирүүлсэн дээж бүтээгдэхүүнд туршилт, шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн шинжээчийн дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд гал түймрийн голомтод ажиллана;
- Химийн лаборатори нь шүүх, прокурорын захирамж, мөрдөгчийн тогтоолоор хэргийн газраас ирүүлсэн химийн хорт болон аюултай бодис түүгээр хордсон хөрс, ус, агаар дээжүүдэд туршилт, шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн шинжээчийн дүгнэлт гаргах. Шаардлагатай тохиолдолд химийн ослын голомтод ажиллана;
- Цацрагийн лаборатори нь гадаад, дотоод орчны цацрагийн хэмжилт хийнэ. Шаардлагатай тохиолдолд цацрагийн ослын голомтод ажиллана;
- Газрын тосны бүтээгдэхүүний лаборатори нь Улсын нөөцийн газарт импортоор орж ирсэн газрын тосны бүтээгдэхүүний дээжүүдэд шинжилгээг үнэн зөв хийж гүйцэтгэж байна.