ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

  • ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ  ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА
  • lab2a
  • lab1a
  • lab3a
  • lab4a
  • lab5a

Товч түүх

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн б/218 тоот тушаалаар Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцийг шинэчилж Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Инновацийн төв, Гамшиг судлалын төв, Нөөц судлалын төв, гэсэн 4 төвтэй, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн бүтцэд Газрын тосны бүтээгдэхүүний лаборатори байгуулагдаж химич-хүнс, үр тарианы шинжээч, газрын тосны бүтээгдэхүүний шинжээч гэсэн 2 орон тоотойгоор улсын нөөцийн бараа, материалын чанар байдалд хяналт тавих зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн зорилго

·         Улсын нөөцөд газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, зарцуулалтын үед хяналтын болон иж бүрэн чанарын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

·         Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, удаан хадгалалт, шинэчлэлт, чанарыг сэргээх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;

·         Газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөн хадгалж байгаа Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги салбаруудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

Лабораторт хийх туршилт, шинжилгээний ажил

Тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийвэл зохих шинжилгээний 73 хувийг гүйцэтгэх хүчин чадалтай.

Аи-92 автобензинд:

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэх шинжилгээний 20 үзүүлэлтээс 17;

Дизель түлшэнд:

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэх шинжилгээний 23 үзүүлэлтээс 20;

Тос, тосолгооны материалд:

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэх шинжилгээний 14 үзүүлэлтээс 11;

Тусгай шингэнд:

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэх шинжилгээний 10 үзүүлэлтээс 7 үзүүлэлт тодорхойлох туршилт, шинжилгээг хийж гүйцэтгэж байна